ХХБ орон сууцны 8%-ийн зээл, бүрдүүлэх бичиг баримт:

  1. Орон сууцны зээлийн өргөдөл /банкны маягтын дагуу/
  2. Цахим үнэмлэх /нотариат/, гэрлэлтийн лавлагаа/, уг лавлагааг ХХБ-ны салбарт хурууны хээгээр ХУР системээс авч болно.
  3. Оршин суугаа хорооны тодорхойлолт (лавлагаа), уг лавлагааг ХХБ-ны салбарт хурууны хээгээр ХУР системээс авч болно.

Орлого баталгаажуулах бичиг баримт:

  • Ажил олгогч байгууллагын тодорхойлолт (ажилласан жил, албан тушаал, үндсэн болон нэмэгдэл цалин тусгуулах)
  • Хөдөлмөрийн гэрээ (нотариатаар баталгаажуулах)
  • НДД-ын дэвтэр (сүүлийн сарын НД-ын бичилтийг баталгаажуулах), уг лавлагааг ХХБ-ны салбарт хурууны хээгээр ХУР системээс авч болно.
  • Сүүлийн 1 жилийн цалингийн дансны хуулга (ХХБ бол шаардлагагүй)

Худалдан авах орон сууцтай холбоотой (шинэ орон сууц бол):

  • Орон сууц захиалгын гэрээ (эх хувь)
  • Урьдчилгаа төлбөр төлөөгүй бол ХХБ дахь дансандаа байршуулах, төлсөн бол баримт (эх хувь)
  • Улсын комиссын актын хуулбар
  • Урьдчилгаа төлбөрийн эх үүсвэр баталгаажуулах бичиг баримтууд
  • Нэмэлт барьцаа хөрөнгө барьцаалах бол ҮХХ-ийн гэрчилгээ
  • Нэмэлт барьцаа хөрөнгийн барьцаанд тавигдаагүй лавлагаа, тус лавлагааг ХХБ-ны салбарт хурууны хээгээр ХУР системээс авч болно.

Хэрэв давхар зээлтэй бол:

  • Зээлийн болон барьцааны гэрээ, төлбөрийн хуваарь, зээлийн дансны хуулга

Хамтран зээлдэгчийн хувьд дээрхтэй адил бичиг баримт бүрдүүлнэ.