Түрээслэх хүнд хэт өндөр шалгуурууд тавьдаг. Бүх л талаараа санаанд нийцэх төгс байр худалдаж авах хэцүү байдаг шиг төгс түрээслэгчийг олно гэдэг тун амаргүй. Үнэ нь боломжийн байгаад байдаг, гэтэл жишээлбэл ганц бие Япон юм уу Герман, 6 сараар төлбөр төлөх хүнд л түрээслүүлнэ гээд цаг алдах хүмүүс бишгүй таардаг. Гол гол шаардлагыг чинь хангаж байвал бусад нь яах бэ, гэрээгээр зохицуулчихаж болно шүү дээ.

Гэрээн дээр ач холбогдол бага өгдөг. Байр түрээслүүлэхэд гэрээ маш чухал үүрэгтэй. Төлбөрөө хугацаа хэтрүүлж юм уу дутуу төлөх, байрны эд хогшил, тавилгыг сүйтгэх, элдвийн хүн амьтан цуглуулах, байрнаас нь гарч өгөхгүй байх зэрэг эрсдэл их болохоор аргагүй ч юм. Тиймээс түрээслэх, түрээслүүлэх гэрээг дэлгэрэнгүй байдлаар хууль ёсны дагуу хийх хэрэгтэй. Ингэж чадвал дараа нь ямарваа асуудал үүссэн ч гэрээгээ барин, хууль хяналтын байгууллагаар шийдүүлэхэд амар байдаг.

Барьцаа мөнгө авдаггүй. Ихэнх улсад байраа түрээслүүлэхдээ заавал барьцаа мөнгө авдаг. Барьцаа мөнгө нь дээр дурдсан эрсдэлүүдээс байрны эзнийг хамгаалах зорилготой юм. Барьцаа мөнгө авсан бол төлбөрийг заавал бөөндөж авах шаардлагагүй болно, ер нь барьцаа + гэрээ байхад бусад эрсдэлүүдээс айх хэрэггүй болно.

Заавал өөрөө хийх гээд л үзээд байх. Зарим хүн цаг зав багатай, туршлага муутай хэр нь байраа өөрөө борлуулах гээд зүтгэсэн нь байх нь бий. Байр орон сууцаа борлуулна гэдэг бол зүгээр нэг гурил талх биш амьдралын баталгаа болсон үнэ цэнэтэй зүйлээ борлуулж буй хэрэг тул та хариуцлагатай хандаж, мэргэжлийн компанийн туслалцааг авах нь үр дүнтэй. Энэ бол хувиараа зарж чадахгүй байгаа гутлаа их дэлгүүрийн лангуун дээр тавиулж байна гэсэн үг юм. Ингэснээр энэ завгүй нийгэмд та цаг хугацаа, хөрөнгө мөнгө, стрессээ барах шаардлагагүй болно.