Татварын талаар ойлголтгүй байдаг. Үл хөдлөх хөрөнгөө худалдаж буй хүн 2%-ийн, түрээслүүлж буй хувь хүн 10%-ийн орлогын татвар төлөх хуультайг (Хувь хүний орлогын албан татварын тухай хууль) зарим хүн мэддэггүйгээс байрныхаа үнийг тогтоохдоо үүнийг тооцдоггүй. Ингэж явсаар гэрээ хэлбэл, гарын үсэг болох үед сая л мэдэж баахан үл ойлголцох үүсэх нь бий. Ерөөс үл хөдлөх хөрөнгийн арилжаанд оролцоно гэдэг бол аль аль талаас тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэл, тооцоо судалгаа шаарддаг гэдгийг анхаарууштай.

Зээлээр авъя гэсэн хүнд байраа худалдах сонирхолгүй байдаг.  Гэвч нийт худалдан авагчдын 70-с доошгүй 5 нь орон сууцыг зээлээр авдаг судалгаа бий. Тэгэхээр бэлэн мөнгөтэй хүнд өгнө гээд, хандсан 10 хүн тутмын 7 – г нь явуулчихаад байх юм бол хугацаа алдах магадлал өндөр. Одоо үед банкны зээл 7-10 хоногийн дотор л гарчихдаг болсон болохоор сонирхогч хүнээ болон зээлийнх нь бүрдүүлэлтийг сайн судалж байж хариу өгч байгаарай.

Тохирсон үнээр нь хурдан түрээслүүлэхийн оронд өндөр үнэ тогтоож цаг их алддаг. Энэ бол хүмүүсийн байраа түрээслүүлэхдээ гаргадаг хамгийн түгээмэл алдаа юм. Зах зээлийнх нь үнэ сарын 1 саятай байгаа байрыг 1,2 саяаар түрээслүүлэх гэж гүрийсээр 2 сар болчихдог. 1,2 саяаар 1 жил түрээслүүлэхэд зөрүү нь 12 x 200,000 = 2.4 сая боловч 2 сар хүлээн 2 сая төгрөгөө алдсан болохоор ямар ч ялгаагүй болчихож байгаа юм. Ер нь зарах ч тэр, түрээслүүлэх ч тэр, аливаа орон сууц борлоргдхгүй удах тусмаа борлогдох магадлал нь улам буурдгийг үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд андахгүй.

  •  Холбоо барих : (+976) 8600 0290